Малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр санхүүжүүлэх дараах чиглэлд саналаа өгөх боломжтой
ОНХС-ийн бас нэгэн эх үүсвэр нь “Малын тоо толгойн албан татвар” юм. Тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр малын тоо толгойн албан татварын хэмжээг 0-2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар хуульд заасан байдаг. Тэгвэл энэ цугласан татварыг зөвхөн иргэдийн саналаар дараах чиглэлийн хөрөнгө оруулалт, төсөлд зарцуулах боломжтой.

Бэлчээрийн менежментийг сайжруулах;

Бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх;/хөдөөгийн хүн, малын усан хангамжийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, далан байгуулах, булгийн эхийг хашиж хамгаалах/

Малын эрүүл мэндийг хамгаалах;

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;

Малын чанарыг сайжруулах;

Гэмт халдлага, гамшгаас хамгаалах;

Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх;

Малын тэжээлийн ургамал тариалах;

Тэжээлийн нөөц бүрдүүлэх;

Байгаль орчныг хамгаалах;

Хортон мэрэгчидтэй тэмцэх/байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглах/;

Малчдад зориулсан сургалт, сурталчилгаа.