Булган аймгийн Рашаант сумын ИТХ

Булган аймгийн Рашаант сумын ИТХ

Булган аймгийн Рашаант сумын ИТХ Булган аймгийн Рашаант сумын ИТХ

“Кофетой ярилцлага”

2023-03-17

2023 оны 03 –р сарын 16

   Рашаант сумын Засаг дарга болон “Гэр бүл хөгжлийн газрын нийгмийн ажилтан”  нарын санаачлагаар  сумын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал болон ажлын байрны дутагдал, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээсээ суралцах цаг гаргах гэх зэрэг олон асуудлуудыг хөндсөн чөлөөт ярилцлагыг өрнүүлэн эмэгтэйчүүдийн санаа болдыг шийдвэр гаргах түвшинд уламжлах, орон нутагт хэрэгжүүлэх,  бодлого шийдвэрт тусгах зорилгоор  сонсож ярилцлаа.

   Энэхүү “Кофетой ярилцлага”- д гэрийн ажилтай эмэгтэйчүүдээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагч эмэгтэйчүүд оролцож өөрсдийн санал бодлыг дэвшүүлж гарц гаргалгааг хэлэлцлээ. Уулзалтанд ИТХ-ын дарга Б.Төмөрдорж уригдан өөрийн сэтгэлийн үгээ хэлсэн бөгөөд ирсэн бүх эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.

     Цаашид эмэгтэйчүүд маань Фэисбүүкийн “Бүсгүйчүүд” чат хаяг нэгдэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөн сард нэг удаа тогтсон нэг өдөртэй болж уулзаж ярилцахаар тогтлоо.  

         

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%