Булган аймгийн Рашаант сумын ИТХ

Булган аймгийн Рашаант сумын ИТХ

Булган аймгийн Рашаант сумын ИТХ Булган аймгийн Рашаант сумын ИТХ

"ЭНЭ ЖИЛДЭЭ- ЭРҮҮЛ ЖИНДЭЭ"

2023-05-05

2023-05-06                                                               ИТХ-ын ажлын алба

 

                “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд ЭМЯ-ны 2023 онд хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, төрийн  албан хаагчдын биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ЭНЭ ЖИЛДЭЭ- ЭРҮҮЛ ЖИНДЭЭ" аяны хүрээнд сумын ЭМТ-өөс  Рашаант сумын төрийн албан хаагчдын  дунд СПОРТЫН 4 ТӨРӨЛТ уралдаан тэмцээн 5- сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  Тэмцээнийг Сумын ИТХ-ын дарга Б. Төмөрдорж нээж үг хэлж баг тамирчдад амжилт хүслээ.

            Тэмцээнд Сумын ЗДТГ,  Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сулгууль, Ирээдүй цэцэрлэг, Сум дундын Цагдаагийн тасаг бие бүрэлдэхүүн,  байгууллага хамт олноороо оролцлоо.

 Мөн төрийн бус байгууллагаас “Эрүүл зөв хооллолт,”-ын талаар Шим тэжээлийн зөвлөх багш Т.Чулуун-Эрдэнэ сургалт хийж  ЭМТ ийн ажилчид өөрсдөө хоол хийж, хоолоор үйлчиллээ. Мөн Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, эрүүл зөв хооллолтын багш Ц.Уранчимэг “Идэвхтэй хөдөлгөөн” –ны  талаар сургалт явуулж дасгал хөдөлгөөн зааж зөвлөгөө өглөө.

            Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Хөгнө хан 1-р багийн малчин Энхбаярын гэр бүл 500,000 төгрөгөөр ивээн тэтгэлээ.

Спорт арга хэмжээний гар бөмбөгийн төрөлд :

Алтан медаль – эрэгтэй Ерөнхий боловсролын сургууль, эмэгтэй Эрүүл мэндийн төвийн баг тамирчид

Мөнгөн медаль – эрэгтэй Засаг даргын тамгийн газар, эмэгтэй Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид

Хүрэл медаль – эрэгтэй Цагдаагийн тасаг, эмэгтэй Ирээдүй цэцэрлэгийн баг тамирчид

Шилдэг холбогч - эрэгтэй Цагдаагийн тасгийн дарга Ц.Бээжин, эмэгтэй ЕБС-ийн математикийн багш Нарангарав,

Шилдэг довтлогч – эрэгтэй ЗДТГ-ын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхнасан, эмэгтэй Ирээдүй цэцэрлэгийн хөгжмийн багш Сарантуяа

Тэгш тоглогч- эрэгтэй ЕБС-ийн биеийн тамирын багш Ц.Бат-Эрдэнэ, эмэгтэй ЭМТ ийн сувилагч Т.Хонгорзул нар тодорлоо.

Ширээний теннисний төрөлд:

Алтан медаль эрэгтэй ЕБС-ийн бага ангийн багш Ж.Хүрэлбаатар, эмэгтэй ЗДТГ-ын нийгмийн даатгалын байцаагч Ж.Наранцэцэг

Мөнгөн медаль эрэгтэй Соёлын төв А.Дэмбэрэл, эмэгтэй ЕБС Сүрэнхорлоо

Хүрэл медаль байр эрэгтэй Цагдаагийн тасаг Мөнхболд, эмэгтэй ЭМТ ийн ахлах сувилагч О.Шүрэнцэцэг

Шатрын төрөлд:

Алтан медаль эрэгтэй ЕБС ийн математикийн багш Б.Батболд, эмэгтэй ЭМТ ийн нягтлан бодогч Б.Монголжин,

Мөнгөн медаль эрэгтэй ХТБЦГ Т.Гомбосүрэн, ЕБС ийн бага ангийн багш П.Уугандулам

Хүрэл медаль эрэгтэй Ирээдүй цэцэрлэг Цогтбаатар , эмэгтэй ЗДТГ-ын 3-р багийн дарга З.Цагаанцэцэг

Буухиа төрөлд:

1-р байр ЕБС-ийн баг тамирчид

2-р байр ЗДТГ-ын баг тамирчид

3-р байр ЭМТ ийн баг тамирчид

.Идэвхтэй оролцсон албан хаагч нартаа баярлалаа.

            Багийн дүнгээр “Шилжин явах цом”-ын эзнээр Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид тодорч Тэргүүн байрт, 2-р байрт ЗДТГ-ын баг хамт олон, 3-р байрт ЭМТ-ийн хамт олон тус тус шалгарч  амжилттай сайн оролцлоо.

            "Спортоор манлайлагч байгууллага" -р шалгарсан ЕБС-ийн хамт олондоо баяр хүргэе. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгууласан Рашаант Эрүүл Мэндийн Төв -ийн хамт олондоо ажлын их амжилт хүсье.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%