Булган аймгийн Рашаант сумын ИТХ

Булган аймгийн Рашаант сумын ИТХ

Булган аймгийн Рашаант сумын ИТХ Булган аймгийн Рашаант сумын ИТХ

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД РАШААНТ СУМЫН ХӨГНӨ ХАН БАГТ АЖИЛЛАЛАА

2025-04-14

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан "Булган аймгийн өөр аймагтай хиллэж байгаа сумдын хилийн цэсэд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавих" арга хэмжээний хүрээнд Рашаант сумын Хөгнө хан 1 дүгээр багийн нутаг Тарны үйлчилгээний цэгт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 6 айл өрхийн газар Архангай аймгийн Хашаат сумын нутагт дэвсгэрт орсон асуудалтай танилцаж, санал дүгнэлт боловсруулахаар аймгийн ИТХ-ын даргаар батлуулсан ажлын хэсэг ажиллалаа.
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Эрх зүй, ёс зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч А.Сод-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Рашаант сумын Засаг дарга Б.Жавзмаа, сумын ИТХ-ын дарга Б.Шүрэнцэцэг, аймгийн ИТХ-ын хуралдаан, зөвлөл, шийдвэрийн биелэлт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Энхжин, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези зураг зүйн газрын
мэргэжилтэн М.Одбаяр нар ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%