Тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга Б.Жавзмаа, сумын ИТХ-ын дарга Б.Шүрэнцэцэг, Аймгийн мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Жавзандолгор, аймгийн Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Энхбаяр болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцож цаг үеийн мэдээ мэдээлэл хийж тариалан эрхлэгчид, малчидын санал бодлыг сонслоо. Энэхүү зөвлөгөөнөөр Таримал ургамалыг мал тэжээвэр амьтдаас хамгаалах тухай гурвалсан гэрээ, Засаг даргатай хамтран ажиллах гэрээний төслүүдийг тус тус хэлэлцлээ.