Олон улсын "Ахмадын баяр"-ыг тохиолдуулан Булган аймгийн Рашаант сумынхаа ахмад настнуудыг алдаршуулан, хүндэтгэл үзүүллээ. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Шүрэнцэцэг, Сумын Засаг дарга Б.Жавзмаа, сумын Засаг даргын орлогч П.Пүрэвдулам, албан газруудын дарга эрхлэгч нар оролцон эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу халуун нас, хүч хөдөлмөр, мэдлэг туршлагаа зориулсан ахмад үеийнхэндээ Аймгийн ИТХ-ын " Жуух бичиг, "Баярын бичиг", Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдэг, аймгийн Засаг даргын "Жуух бичиг", "Баярын бичиг"-ээр шагнаж урамшууллаа. Мөн ахмадын баярын үеэр зохиогдсон таван төрөлт тэмцээнд амжилттай оролцсон ахмадуудынхаа шагналыг гардууллаа.
Эрхэм хүндэт ахмадууддаа аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.










